“СОЁОМБО ПРОДАКШН” ХХК

Соёмбо Продакшн энд Трэвел ХХК нь 1991 онд байгуулагдан кино театр, студи, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллага явуулж ирсэн бөгөөд энэ жилүүдэд 100 гаруй гадаадын киног эх хэлнээ хөрвүүлж, дуу оруулсан ба 1997 онд дуу бичлэгийн студи болгон өргөтгөж 10 гаруй уран сайхны кино, 15 баримтат кино, 10 дууны клипийг бүтээсэн. 1993 оноос эхлэн монгол дууны караоке бүтээж байна

Үйл ажиллагааны чиглэл

  • Кино бүтээл
  • Караоке студи
  • Кино театр
  • Караоке төв / Синема /
Кино бүтээл

Duis mollis gravida commodo id luctus erat porttitor ligula, eget lacinia odio sem.

Караоке студи

Duis mollis gravida commodo id luctus erat porttitor ligula, eget lacinia odio sem.

Кино театр

Duis mollis gravida commodo id luctus erat porttitor ligula, eget lacinia odio sem.

Караоке төв /Синема/

Duis mollis gravida commodo id luctus erat porttitor ligula, eget lacinia odio sem.

Кино бүтээл

“Соёмбо Продакшн энд Трэвел“ ХХК нь кино , жүжиг тайз дэлгэцийн урлагт өөрийн байр суурийг олсон хэд хэдэн уран сайхны бүрэн хэмжээний кинонуудыг захиалгаар болон бие даан үйлдвэрлэсэн бөгөөд HD буюу киноны зориулалтын дуу, дүрс бичлэгийн техникээр тоноглон орчин үеийн дуу дүрсний дэлхийн стандартын шаардлага хангасан “ Долби дижитал” форматаар кино бүтээх чадвартай болов. Ийнхүү бүтээсэн анхны кино нь “Дурлалын ангууч” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээж олны хүртээл болгосон. Мөн кинонд дуу оруулах дамжаа хичээлүүлж өөрийн студидээ гадаадын олон сайхан кинонд дуу оруулж байна. Манай кино театрын онцлог нь гадаадын кинонд ам барьж /монгол хэлээр/ гаргадаг. Саяхан хүүхэд багачуудад зориулж “Күнг фү панда” , “ Болт” зэрэг хүүхэлдэйн кинонууд мөн насан хүрэгчдэд “Тачаангуй бүсгүйн өдрийн тэмдэглэл” зэрэг кинонуудыг монгол хэлнээ хөрвүүлж кино театртаа гаргаж байна.

“Монголын Кино Уран Бүтээлч , Зохиогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”- ийг санаачлан үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн Хөдөөгийн хүн амд соёл урлаг , мэдээллийн үйлчилгээний хүрээ хүртээмжийг өргөтгөх зорилгоор “Монголын Кино Сүлжээ”-төслийг бие даан хэрэгжүүлж байна. Монгол киноны веб сайтаас сэтгэлд хоногшсон кинонуудыг үзэх боломжтой.: Mongolkino. mn

Кино театр

Кино театр нь HD болон DOLBY дижитал системийн дүрс дууны төхөөрөмжөөр тоноглосон үзвэрийн 3 танхимд кино дүрсний өнгө ,гэрэл,дууны гайхамшигт орчинд чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэх боломжийг нийслэлчүүд та бүхэндээ өгч байна.

Манай кино театр нь 3 танхимтай их танхим 320, Хосын танхим 96, бага танхим 60 хүний суудалтай байх бөгөөд танхим бүр өөр өөрийн онцлогтой

Жишээ нь: Хосуудын танхим 96 суудал буюу 48 хос кино үзэж байх боломжтой тав духыг хангасан хос суудалтай танхим юм.

Дүүрэгтээ томоохонд тооцогдох дээд зэргийн тав духыг хангасан,хамгийн сүүлийн үеийн дуу , төхөөрөмжтэй 12 өрөө бүхий “CINEMA” караоке төвийг залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулан ажилуулж байна.

S - Караоке

Караоке студи  нь Монголдоо анх удаа караоке бүтээлийг  хийж олны хүртээл болгосон бөгөөд анхны VCD караоке цомгуудыг өөрийн студидээ үйлдвэрлэн нийт 15 цомог хэрэглэгчиддээ хүргэсэн. Улмаар гадаад харилцаагаа өргөжүүлэн  Солонгос улсын KUMYOUNG корпорацитай хамтран ажиллаж тус корпорацийн зориулалтын караоке машинд монгол дууг суулгаж Солонгос улсад албан ёсны төлөөлөгч томилон караоке тоглуулагч борлуулж байна.   Манайх борлуулж буй караоке тоглуулагчиндаа 6 сарын баталгаа гаргаж, жижиг засвар үйлчилгээг үзүүлдэг.

ЦААШ ҮЗЭХ